Агаарын тээвэр

Агаарын тээвэр
Агаарын тээврийн үйлчилгээг ашигласнаар ачааг богино хугацаанд хүлээн авахад тохиромжтой хамгийн зөв тээврийн нэг юм. Дэлхийн аль ч улс орноос олон улсын агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air, Turkish Airline зэрэг авиа компаниудын шууд нислэгүүдээр импорт болон экспортын ачаагаа Бээжин, Сөүл, Берлин, Хонг Конг, Истанбул, Токио хотуудаар дамжуулан ачааг түргэн шуурхай Улаанбаатарт ирдгээрээ давуу талтай тээвэр юм. Мөн тээвэрлүүлэхээс гадна гаалийн бүрдүүлэлт, ачаа барааг хаягаар очиж авах, хүргэх зэрэг хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлдэг.
ҮҮНД:
ҮҮНД:
Агаарын тээвэр: Дэлхийн хаанаас ч таны ачааг агаараар тээвэрлэх боломжтой ба таны хэрэгцээ шаардлагаас хамаарч “хамгийн хурдан”, “хамгийн боломжийн үнэтэй” эсвэл “хамгийн эрсдэлгүй тээвэр” гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг санал болгож байна.Агаар түүвэр хосолсон тээвэр: Харилцагч та дэлхийн аль ч улсаас ердөө 7-10 хоногийн дотор агаар түүвэр хосолсон тээврээр ачаагаа тээвэрлүүлэх боломжтой. Энэхүү тээвэр нь үнийн хувьд бүтэн агаарын тээврээс хямд боловч хугацааны хувьд тийм ч зөрүүтэй биш юм
Экспортын тээвэр: Урлаг соёл, спорт, үзвэр үйлчилгээ бүхий АТА Карнет тээвэр, засварт гарах машин, тоног төхөөрөмж, уул уурхайн дээж бүхий эрдэс бүтээгдэхүүн, худалдаа бизнесийн ачаа тээвэрлэлт төдийгүй хувь хүний ачааг мэргэжлийн түвшинд тээвэрлэнэ.
Дагалдах үйлчилгээ:
- Импорт болон экспортын гаалийн бүрдүүлэлт
- Мэдүүлэг шивэлт эхний 50 нэр төрөл
- Бүх төрлийн тээврийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
- Бүх төрлийн гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
- Ачаа тээвэр болон хариуцлагын даатгал
Нэмэлт үйлчилгээ:
- Агуулах болон хадгалалт
- Баглаа боодол, бэхэлгээ
- Бичиг баримт бүрдүүлэлт
- Хүргэлт
- Гаалийн хураамж болон татвар төлөх