Бусад тээврийн үйлчилгээ

Бусад тээврийн үйлчилгээ
Тээврийн мэргэжлийн зөвлөгөө
Бид өөрсдийн олон жилийн туршлага, мэдлэг дээр үндэслэн таны сонирхолд нийцүүлэн импорт болон экспорт уруу чиглэсэн ачаанд тань тээврийн оновчтой шийдлийг санал болгох бөгөөд танд өөрсдийн мэргэжлийн гаалийн зөвлөхийн хамт таны ачаанд шаардлагатай бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт, ачааны замын мэдээ болон үйлчилгээний талаар хүссэн зөвлөгөөг танд өгөх болно.
Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ
Улаанбаатар хотод байрладаг бүх гаалийн талбайгаар ачааг хүлээн авах боломжтой бөгөөд манай тээвэр зуучаар ирсэн ачаан дээр үнэ төлбөргүй гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн урд хойд хил дээр шаардлагатай тохиолдолд өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой.
Даатгалын үйлчилгээ
Тээвэр зуучлал, тээвэрлэлт, тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулах явцдаа үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирлын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг нөхөн төлөх бүтээгдэхүүн юм.
- Тээвэрлэгдэж буй ачаа бараанд санаа зовох зүйлгүй
- Нөхөн төлбөрийг ажлын 15 хоногийн дотор түргэн шуурхай олгодог
- Нөхөн төлбөрийн мэдээ, мэдээлэл, зөвөлгөө
- Даатгалын гэрээ байгуулсах гэж цаг алдахгүй, таны цагыг хэмнэнэ.
Олон улсын тээвэр логистик үйлчилгээний стандарт, шаардлагад нийцүүлэн бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон зориулалтын сав баглаа боодол, хаяг, шошгожуулалтын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн тээвэрлэлтийн явцад гарч болох эрсдэлүүдээс хамгаалагдана
Хүргэлт
Хүргэлтийн үйлчилгээндээ гаалийн бүх талбайгаас Улаанбаатар хотын аль ч бүсэд ачааг хүргэж үйлчилж таны цагийг хэмнэх болно.