Тээврийн нэр томъёо

ATA (Actual Date of Arrival) - Ачаа хүрсэн бодит хугацаа буюу Тээврийн хэрэгсэл / усан онгоц, онгоц/ хүрэх газарт хүрсэн бодит цаг мөчийг илэрхийлнэ.
AWB (Airway Bill) - Агаарын ачааны тээврийн баримт.
DGR (Dangerous Goods Regulations) - Аюултай ачаа тээвэрлэх журам.
DIM (Dimensions) - Ачааны урт, өргөн, өндрийн хэмжээс.
ETA (Estimated Date of Arrival) - Ачаа хүрэх урьдчилсан хугацаа.
EX-1 (Export Declarations) - Европын Холбооны Улсад үйлдвэрлэж худалдаалагдаж байгаа барааны экспортод гарч байгааг баталсан олон улсын баримт.
EORI (Economic Operators Registration and Identification number) - Европын Холбооны Улсуудын аж ахуйн субьектын бүртгэлийн болон таних дугаар
FUM (Fumigation Charge) - Ариутгалын хийсний хураамж / фумигаци
LDM (Loading meter) - Ачааны машин, чингэлэгийн өргөний хэмжээгээр 1м ба түүнээс урт хэмжээтэй эзлэх ачааг хэлнэ.
LCL (Less than Container Load) - Чингэлэгт ачигдах цуглуулбар ачаа . Бүтэн чингэлэг хүрэхгүй ачаануудыг нийлүүлэн нэг чингэлэг дүүргэн тээвэрлэх үйлчилгээ юм.
LTL (Less than Truck Load) - Ачааны машинд ачигдах цуглуулбар ачаа. Бүтэн машин дүүрэхгүй ачаануудыг нийлүүлэн нэг машин болгон тээвэрлэх үйлчилгээ юм.
FCL (Full Container Load) - Бүтэн чингэлэг тээвэр
TIR (Transports Internationaux Routiers of International Road Transports ) - Олон улсын гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, ачаа тээврийн урсгалыг дэмжих зорилготой олон улсын гаалийн конвенци юм. TIR нээсэн улсын гаалийн хяналтаас TIR хаагдах улсын гаалийн хяналт хүртэл үйлчилдэг гаалийн баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл TIR -тэй машин нь дамжин өнгөрч байгаа улсуудад гаалийн хяналт шалгалт орохгүй, зөвхөн ачаа хүрэх цэгт гаалийн бүрдүүлэлт хийнэ.
Truck Detention - Машин сул зогсолтын зардал, Улс дамжин тээвэр хийж буй автомашинууд ачаагаа буулгах тодорхой хугацаатай байдаг. Үүнээс хэтэрсэн хоног тутамд сул зогсолтын зардлыг ачаагаа аваагүй хүлээн авагчаас тооцож авдаг.
T/S (Transshipment) - Сэлгэн ачилт. Нэг  тээврийн хэрэгслээр шууд ачааг хүргэх боломжгүй үед нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэлд сэлгэн ачих. Энэ хэллэг голдуу усан онгоцноос усан онгоцруу сэлгэн ачихад түлхүү хэрэглэгдэнэ.
T-1 (Transit declaration) - Транзитын мэдүүлэг. Европын Холбооны бус гаралтай бүтээгдхүүнийг Европын Холбооны улсаар нэвт тээвэрлэхэд дагалдах транзит гаалийн мэдүүлэг. Үүнд мөн Европын гаалийн баталгаат агуулахаас гарч байгаа ачаа хамаарна.
Manifest - Тээвэрлэлтэнд илгээх боомт дээр тээвэрлэгчийн агентаас үйлддэг усан онгоц, онгоцонд ачигдсан бүх ачааны мэдээлэл.
Cargo seal (Ачааны ломбо) - Гадны нөлөөллөөс хамгаалах болон гаднаас ямар нэг зүйл нэмэлтээр оруулахгүйн тулд чингэлэгийн хаалганы хэсэгт байрлуулсан металл төхөөрөмж
Cargo Weight (Ачааны жин) - Энэ нь ачааны өөрийн жинг хэлнэ. Ачааны жин дээр чингэлэгийн жинг нэмсэнээр нийт жин гаргана.
Container Load (Чингэлэг дүүргэлт) - Чингэлэгийн даац болон эзлэхүүнээс хамааран дүүргэлт хийхийг хэлнэ.
Container Load Plan (Чингэлэгийн ачилтийн төлөвлөлт) - Чингэлэг дотор ачаа хаана, хэрхэн байрлах, ачааг ачих дарааллыг харуулсан жагсаалт, график зураг.
Pallet (Ачмаг буюу Поддон) - Ачаа барааг багцлан ачих модон тавцан. 2 төрлийн ачмагийг / поддон / тээвэрт өргөн хэрэглэдэг.

Стандарт ачмаг - 120см урт , 100см өргөн, 11.4см зузаантай ба FIN гэсэн бичиг хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь 7ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ.
Евро ачмаг - Европын Холбоо Улсуудын ашигладаг нийтлэг стандарт ачмаг нь 120см урт, 80см өргөн, 11.4см зузаантай ба EUR гэсэн тэмдэглэгээг хөлөнд нь түлж бичсэн байдаг. Дээд хэсэг нь 5ш, доод хэсэг нь 3ш банзнаас бүрдэнэ. 
Оврын жин - Ачмагт / поддон / бэхэлж бэлэн болсон ачааны урт, өргөн, өндрийн хэмжээсийг үржүүлж (см-р) / 6000 оврын жин гарна 
{Оврын жин = (Урт х Өргөн х Өндөр)/6000}. Энэхүү хэмжээс нь агаарын ачаанд хэрэглэгдэнэ.
Search